Нүүр хуудасМэдээЦЕГ: Дэлхий бүжгийн өдрийг тохиолдуулан “Сүлд” чуулга “МОНГОЛИАН КОНТЕМПОРАРИ” бүжгийн тоглолт хийлээ

ЦЕГ: Дэлхий бүжгийн өдрийг тохиолдуулан “Сүлд” чуулга “МОНГОЛИАН КОНТЕМПОРАРИ” бүжгийн тоглолт хийлээ

“Монголиан контемпорари” төслийн санаачлагч “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш МУСТА Ё.Дамчаабадгарын найруулга дэглэлтээр энэхүү бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтэд толилууллаа.

Монгол бүжгийн уран яруу өнгө төрхийг орчин цагийн контемпорари урсгалтай хослуулан туурвисан уг бүтээл нь бүжгийн урлагийн алдартнууд, судлаач мэргэжилтнүүд, үзэгчдээс халуун алга ташилт, өндөр үнэлэлт авсан тоглолт болсон юм.

Тоглолтод БНХАУ-ын Вучоу, Монако улсын Монтe Kaрло хотуудад болдог Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээний “Мөнгөн арслан”, “Мөнгөн алиалагч” цомын эзэд, “Мөнгөн мод 2023” наадмын тайзны урлагийн шилдгийн шилдэг уран бүтээлчид, ҮУИТ, ЦДБЭЧ, ДБЭТ, Монгол хаан тeатр, Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид урилгаар оролцов.

Энэ үеэр “Сүлд” чуулгын даргын “Баярын бичиг”-ээр бүжигчин, цагдаагийн дэд ахлагч, Э.Улсболд, Б.Бямбажаргал, Нийслэлийн соёл урлагийн газрын “Өргөмжлөл”-өөр бүжигчин, цагдаагийн дэд ахлагч, Б.Адъяахүү, Д.Долгормаа, Монгол улсын Соёлын яамны “Жуух бичиг”-ээр бүжигчин, цагдаагийн ахлагч С.Хишигдүүрэн, бүжигчин, цагдаагийн дэд ахлагч Э.Отгонням, бүжигчин Б.Ууганбилэг, Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр бүжигчин, цагдаагийн ахлах ахлагч Э.Жаргалмаа бүжигчин Э.Халиун нар тус тус шагнагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН