Нүүр хуудасМэдээЦЕГ: Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй...

ЦЕГ: Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 01-02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН