Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан Үлээвэр хөгжимд зориулсан “Шилдэг бүтээл шалгаруулах уралдаан” албан ёсоор нээлтээ хийлээ. Нийслэлийн соёл, урлагийн газар, Цагдаагийн “Сүлд” чуулга хамтран зохион байгуулж буй энэ уралдаанд нийт 15 мэргэжлийн хөгжмийн зохиолч уран бүтээлээ ирүүлснээс шалгарсан 11 бүтээлийг толилуулж, шилдгийг шалгаруулах юм.
Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жил, мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжмийн урын санг баяжуулах зорилготой “Шилдэг бүтээл шалгаруулах” энэхүү уралдаанд дараах хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлээ ирүүлжээ.
Уралдааныг нээж, ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, НСУГ-ын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг нар уралдаанд оролцогч, уран бүтээлч хөгжмийн зохиолч нарт амжилт хүслээ.