Нүүр хуудасМэдээЦУОШГ: Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

ЦУОШГ: Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Цээл, Баянхонгорын Баянговь, Дундговийн Луус, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэсд 28-29 м/с, Баянхонгорын Баянцагаанд 37 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 44 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

4 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгийн Сагсайд 4 см зузаан цастай байна.

МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, тарилга хийх, туулга өгөх ажлууд хийгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН