Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Боловсролын дата төвийг өргөтгөх шаардлагатай

ЦХИХХЯ: Боловсролын дата төвийг өргөтгөх шаардлагатай

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (UNICEF, ITU)-ын “GiGa” санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2024.08.23) зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт цахим хөгжил, инновац, мэдээлэл технологи, боловсролын чиглэлийн төр, хувийн хэвшил, олон улсын улсын байгууллагын төлөөллүүд оролцож, “НҮБ-ын хүүхдийн сангаас сургуулийн интернэт холболттой холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, сургуулийн интернэтийн ач холбогдол”, “Сургуулийн интернэт холболтын өнөөгийн нөхцөл байдал ба бэрхшээл”, “Сургуулийн интернэт холболтын дэд бүтцийг өргөжүүлэх боломжууд” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Улсын хэмжээнд нийслэлийн 167, аймгийн төвийн 137, сум, багийн 398 сургуулийн 863 хичээлийн байр интернэтэд холбогдсон байгаа нь нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77.5 хувь юм. Иймд мэдээлэл, харилцаа холбооны суурь дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх, хичээлийн болон дотуур байр бүрийг нэгдсэн сүлжээнд холбох, дотоод сүлжээний орчныг бүрдүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү оролцож, “Харилцаа холбооны сүлжээ боловсролын салбарт” сэдвээр илтгэл танилцуулан, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН