Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Бүс хариуцсан мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч нарт үүрэг,...

ЦХИХХЯ: Бүс хариуцсан мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч нарт үүрэг, чиглэл өглөө

Харилцаа холбооны салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг орон нутагт түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шийдвэрээр улсын байцаагчдын ажиллах зохион байгуулалтад шинэчлэл хийж байна.

Орон нутгийн хяналт шалгалтын чиг үүргийг газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлогт тулгуурлан бүсчлэн зохион байгуулж, бүсийн улсын ахлах байцаагчдыг томиллоо. Тэд бүсийн байцаагчдыг арга зүйн удирдлагаар хангаж, уялдаа холбоотой, шуурхай ажиллах чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү зохион байгуулалт нь орон нутгийн харилцаа холбооны хяналт шалгалтын ажлыг илүү үр ашигтай, хүртээмжтэй, шуурхай болгоход чиглэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН