Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талууд байна.
Олон улс, томоохон дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж, шинэ зах зээлд нэвтрэх хандлага эрчимжиж байна.

Олон улсын дата төвийн зах зээл, шинэ эдийн засгийн орчныг бий болгоход бид дараах чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Үүнд:
Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийг хийх, (Гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон улсын дата төв, түүний найдвартай ажиллагаа, өгөгдөл хамгаалал, аюулгүй байдал)
Нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг түшиглэсэн олон улсын дата төв, хөрөнгө оруулалтын орчин, бүсийг бий болгох

Ногоон санхүүжилтийн механизм, газар олголт, эрчим хүч, татварын хөнгөлөлт
2025–2030 оны хооронд хэрэгжүүлэх дата төвийн үндэсний стратеги батлах
Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
Бүс нутгийн шилэн кабелийн дэд бүтцэд идэвхтэй оролцох
