Улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд, түүний дотор эрчим хүч, харилцаа холбоо, банк санхүү, эрүүл мэнд, усан хангамж, тээврийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээ кибер халдлагад өртөх эрсдэл нэмэгдэж, Монгол Улс төдийгүй олон улсад ч бодит эрсдэл үүсгэж, онцгойлон анхаарах шаардлагатай болж байна.

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтад багтсан 216 байгууллага нь

- Кибер аюулгүй байдлын дотоод журмыг мөрдөх,
- Кибер халдлагад хариу үзүүлэх төлөвлөгөөтэй байх,
- Кибер аюулгүй байдлыг хариуцсан ажилтан томилох,
- Жил бүр кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэх,
- Хоёр жил тутамд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх, зөрчлийг тайлагнах үүрэгтэй
