Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Төрийн албаны зөвлөлийн хянан шалгах, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсэг...

ЦХИХХЯ: Төрийн албаны зөвлөлийн хянан шалгах, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, А.Цэцэгмаа, Э.Мөнхгэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.09.18) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна.

Ажлын хэсэг яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөн, дараах гурван чиглэлээр 2 өдөр ажиллана.

Чиг үүргийн шинжилгээнд үндэслэж бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх

Бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хууль бусаар чөлөөлөх, томилох, түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах асуудлыг хянан шалгах, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих

Яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН