Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

ЦХИХХЯ: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Батбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугарын тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томиллоо.

  • Программ хангамжийн инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерийн зэрэг (Удирдлагын академи), бизнесийн удирдлагын магистр (МУИС) зэрэгтэй
  • 2005–2015 онд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер, референтээр ажиллаж байсан бол
  • 2016–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
  • 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шинжээч, газрын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан юм.

Тэрээр салбартаа 20 гаруй жил түүнээс төрийн албанд 16 жил мэргэжилтнээс удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан мэргэшсэн албан хаагч юм.

Өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шинээр томилогдсон Ц.Борхүүд томилгооны тушаалыг танилцуулж, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН