Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: “Хүнсний хувьсгалд нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэхэд хамтран ажиллах...

ЦХИХХЯ: “Хүнсний хувьсгалд нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 -р тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлж, цаашид хэрхэх талаар санал солилцов.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 35 төрийн байгууллага 114 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас ХХААХҮЯ-тай хамтран “Emongolia”-д Хөдөө аж ахуйн бирж, ЖДҮ санг нэвтрүүлсэн байна.

Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолд иргэд, олон нийтэд чиглэсэн “Хоол, хүнсний зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах” болон долоо хоног тутам “Хүнсний аюулгүй байдлын цаг” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэсэн заалт орсон. Тус үүргийг өргөн нэвтрүүлгийн 16 телевиз хүлээж байгаа ба ЦХИХХЯ хяналт тавин ажиллаж байгаа юм.

ЦХИХХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од хэлэхдээ “Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хамтран ажиллаж “Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлгийг ард түмэнд хүргэж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна” хэмээн онцлов.  

Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН