Нүүр хуудасМэдээЦХИХХ-ны сайд Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн...

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа.

ЦХИХХЯ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Ази, Номхон далайн кибер сургуулилтыг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд 26 орны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Хатагтай Ацуко Окуда “Ази, Номхон далайн кибер сургуулилт 2025”-д оролцож байна.

Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд боломжит санал, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН