Нүүр хуудасМэдээЦХХХЯ: “Охидын манлайлал” өдөрлөг боллоо

ЦХХХЯ: “Охидын манлайлал” өдөрлөг боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Охидын манлайлал” өдөрлөгийг өнөөдөр (2024.04.17) зохион байгууллаа.

Girls in ICT буюу охидыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн тусламжтай чадавхжуулах зорилготой энэхүү арга хэмжээг Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага /ITU/ 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

“Охидын манлайлал” өдөрлөгийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй охидыг хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдсан асуудлыг мэдээллийн технологи ашиглан шийдэх, бодит санал санаачилга, шийдэл гаргахад чиглүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан охидын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбартаа манлайлах, улмаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Өдөрлөгийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Монгол дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлэн, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Арга хэмжээний үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Мэдээллийн технологийн салбар ба Охидын манлайлал” сэдвээр илтгэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН