Нүүр хуудасМэдээЦХХХЯ: “Ухаалаг засаг - 2” төслийн хүрээнд дижитал технологид суурилсан 3000 ажлын...

ЦХХХЯ: “Ухаалаг засаг – 2” төслийн хүрээнд дижитал технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.

Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.

2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.

3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

– Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.

– Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.

– Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

– Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН