Нүүр хуудасМэдээЦХХХЯ: Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхамбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул...

ЦХХХЯ: Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхамбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд:

Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем

Эрсдэл аппликэйшн

Иргэдийн индэр аппликэйшн

И-Дархан цахим хуудас

Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН