Нүүр хуудасМэдээ"Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026" тэмцээн зохион байгуулагдлаа

“Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026” тэмцээн зохион байгуулагдлаа

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний 340 дүгээр анги Баян-Өлгий аймаг дахь Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын дунд ‘’Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026’’ тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд Баян-Өлгий аймгийн засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Е.Зангар, Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын дарга нар оролцлоо.

Цэрэгжилтийн болон спортын цогцолбор-2026’’ тэмцээнд нийт 17 байгууллагын 690 гаруй тамирчид 148 багц медалийн төлөө хурд хүрч, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөн байна.

Спортын цогцолбор тэмцээн воллейбол, сагсан бөмбөг, шатар, даам, E sport, масс рейстлинг гэсэн төрлүүдээр явагдаж, нийлбэр дүнгээр:

Тэргүүн байр: Хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн цэргийн 0165 дугаар анги

Дэд байр: Дэд хурандаа Б.Сүхбаатар захирагчтай Хилийн цэргийн 0285 дугаар анги

Гутгаар байр: Хурандаа Х.Золжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги

Тусгай байр: Хурандаа Ш.Уртнасан захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тус тус эзлэв.

Цэрэгжилийн спортын “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг” шалгаруулах тэмцээнд

Тэргүүн байр: Ахлах дэслэгч Б.Хишигбат даргатай Хилийн цэргийн 0285 дугаар ангийн бүлэг

Дэд байр: дэслэгч Т.Пүрэвцоож даргатай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бүлэг

Гутгаар байр: Ахлах дэслэгч Г.Түмэнсан даргатай Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн бүлэг тус тус шалгарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН