Нүүр хуудасМэдээ“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо

“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо

Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо хамтран “Цэрэг эх орон-бидний бахархал” нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Эх орноо хайрлан хамгаалах, цэрэг эх-оронч үзэл, хүмүүжил олгох, ахмад буурлууд, бэлтгэл дайчдыг хүндэтгэх, Зэвсэгт хүчний дайчин замналыг нийт ард иргэдэд сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 800 гаруй алба хаагч хамрагдсан юм.


Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх” сэдвээр илтгэл танилцууллаа.


Мөн энэ үеэр оюутан сурагчдад чиглэсэн “Цэрэг-Эх орон” сэдэвт уулзалт, Монгол цэргийн музейн үзмэр, жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэн, Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН