Нүүр хуудасМэдээЦэцэрлэгийн барилгын суурийг нурааж шинээр эхлүүллээ

Цэцэрлэгийн барилгын суурийг нурааж шинээр эхлүүллээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналт тавьжээ.

Шалгалтаар зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан. Улмаар ус цементийн харьцаа алдагдаж бетонд агшилтын ан цав их хэмжээгээр үүссэн байв.

Бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг зогсоож дахин гүйцэтгэхийг шаардлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН