Цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны есдүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд бүртгүүлэх боломжтой юм.
“Цэцэрлэгийн 2 дугаар бүртгэл эхлэх гэж байна. Энэ бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой.
Он дуустал авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол дээр суурилан тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлууд хийхээс гадна тодорхой лавлагаа тодорхойлолтыг Англи хэл дээр гаргадаг болохоор ажиллаж байна” хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.
2021 онд нийт ерөнхий боловсролын 848 сургууль, 35.110 үндсэн багш, 712.400 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байв.