Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдгээр хүүхдүүд усан халианд хөөсөнцөр тавьж тоглож байх явцдаа эндэж, амь насаа алдсан байна. Шумбагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гарган авсан бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн шинжээчид газар дээр нь ажиллаж буй юм.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ