Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Хичээлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр хичээл зааж эхлэх юм. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 170 багш заахаар бэлтгэж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах бөгөөд албан ёсны хуваарийг БСШУСЯ ойрын хугацаанд вэб сайт, пэйж хуудсаараа түгээх юм. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барьж байна.
Цэцэрлэг | NTV телевиз |
1 дүгээр анги | MN 25-р суваг телевиз |
2 дугаар анги | C1 телевиз |
3 дугаар анги | Эх орон телевиз |
4 дүгээр анги | UBS телевиз |
5 дугаар анги | ETV телевиз |
6 дугаар анги | TV5 телевиз |
7 дугаар анги | Боловсрол телевиз |
8 дугаар анги | TV8 телевиз |
9 дүгээр анги | TV9 телевиз |
10 дугаар анги | SBN телевиз, MNB |
11 дүгээр анги | Eagle телевиз, MNB |
12 дугаар анги | Монгол HD телевиз, MNB |
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Мөн хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно.Мөн багш нар хүсвэл ээлжийн амралтаа эдлэх эрх нь нээлттэй юм байна.
Салбарын яам дээд боловсролын сургалтын байгууллагуудад:
– Хичээлээ цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт хийж багш, оюутан, суралцагчдыг бүрэн хамруулах
– Хичээл, практикийн дадлагыг цуцлах
– Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, гадаад багш нарыг сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх
– Дотуур байрандаа үлдсэн тохиолдолд байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, хяналт тавих
Биеийн тамир, спортын салбарынханд:
– Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг хориглох
– Арав гаруй спортын төрлөөр зохиох байсан Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах
– Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хэвийн хийж баг тамирчид БНХАУ-аас бусад улсад болох олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцох
Соёл, урлагийн салбарынханд:
– Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
– Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтөө хийж, тасралтгүй хэвийн ажиллах
· Соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлтэй холбоотой мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх зэрэг чиглэл, зөвлөмж өгчээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. III улирлын сурагчдын 14 хоногийн амралтыг эхний байдлаар нэг долоо хоног болгохоор төлөвлөөд байна. Ерөнхий боловсролын сургуулиуд III, IV улиралд бямба гарагт хичээллэнэ. Харин цэцэрлэгүүд урьдын адил буюу таван өдөр ажиллах юм.