Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Дэлхийн хэмжээний томоохон хурал болоход 258 хоног үлдээд байна.
Хуралд НҮБ-ын гишүүн 190 гаруй орны 10 мянган хүн оролцоно гэж тооцоолж байгаа бөгөөд газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хөрөнгө оруулалтыг бий болгох асар том боломж монголчуудад нээгдэх юм.





