Өвөрхангай аймагт л гэхэд 1000 гаруй айл отроор явж байгаа нь бэлчээрийн даац хэтэрсний илрэл. Малчид 1000-аас дээш малтай байж орлогын эх үүсвэр нь нэмэгдэж байна. 1000 малаас авдаг ашиг шимээ 500 малаас авдаг болчихвол заавал өсгөх шаардлагагүй. Газрын тухай хуулинд орж байгаа өөрчлөлт бол бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах харилцааг зохицуулах юм. Хуулийн өөрчлөлтийг малчдад ээлтэй талаас нь боловсруулсан учир малчид дэмжиж байна. Улс орны аюулгүй байдлын үүднээс ч бэлчээрийг хуулийн хүрээнд зохицуулах хэрэгтэй.