Нүүр хуудасМэдээЦ.Мөнхбат УИХ-ын гишүүн: Ахмад малчин Б.Лхагваг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Ц.Мөнхбат УИХ-ын гишүүн: Ахмад малчин Б.Лхагваг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын өндөр настан, малчин Бат-Очирын Лхагваг Мал аж ахуйн салбарт 68 жил тасралтгүй ажиллаж, ХАА-н салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат гардууллаа.

Б.Лхагва гуай 1956 онд нэгдэл нийгэмдээ малаа нийгэмчилж нэгдлийн гишүүн болсон. Энэ хугацаанд 1970–1980 онд энх сүрэгтнээр 10 удаа, 1974-1981 онуудад тасралтгүй сумын Аварга саальчин, 1980- 1985 онд Аварга төлчнөөр 5 удаа, ямааны ноолуурын аваргаар 3 удаа, Аймгийн ашиг шимийн аваргаар 3 удаа шалгарч байсан хөдөө аж ауйн салбарын тод төлөөлөл болсон эрхэм буурал юм.

Б.Лхагва нь 1970 оноос мал маллаж өөрийн үйл ажиллагаанд аварга тэргүүний малчдын арга туршлагыг бүтээлчээр нэвтрүүлж БНМАУ-ын Хошой аварга малчин Г.Риймэдийн “Бог малыг таргалуулдаг арга туршлага”, ахмад тэргүүний хоньчин Л.Ёндонгийн “Бэлчээрийг нөөцлөн хуваарилан ашигладаг” , ахмад тэргүүний малчин Т.Эмээлийн “Төл малыг онд бүрэн оруулдаг” туршлагуудыг мал маллах арга ухаандаа үр ашигтай нэвтрүүлэн ажиллаж залуу үедээ одоог хүртэл сургаж уламжлуулан мал маллаж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН