Нүүр хуудасМэдээЧанарын менежментийн тогтолцооны I шатны баталгаажилтын аудит хийгдлээ

Чанарын менежментийн тогтолцооны I шатны баталгаажилтын аудит хийгдлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага хэрэглэх заавар MNS ISO 4500152018” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд алба хаагч, ажилтнуудад сургалт зохион байгуулж, “Оюу-Толгой ХХК”-тай хамтарсан таван удаагийн гүний уурхайн дадлага сургуулийг хийж, 37 алба хаагчийг хамрууллаа.

Энэ хүрээнд “ЭС ЭФ СИ ЭС” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтыг хийлээ.

Шалгалтаар Уул уурхайн аврах анги нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нь MNS ISO 45001:2018 стандартын дагуу баталгаажуулалтын хоёр дахь шатны аудит хийх шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН