Чевнингийн тэтгэлэг буюу Их британид магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг бүртгэлээ авж эхэллээ.
Уг хөтөлбөрийн зориолго нь сурж мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй, ухаалаг чадварлаг залуусыг дэмжин Монгол улсын ирээдүйг гэрэлтүүлэх боловсон хүчин бэлдэхэд оршиж буй бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, замын болон амьжиргааны зардлууд багтсан байдаг.
Суралцах мэргэжлийн чиглэлүүд:
- Олон улсын харилцаа
- Хүрээлэн буй орчин ба уур амьсгалын өөрчлөлт
- Бизнес, эдийн засаг ба инновац
- Сайн засаглал, хүний эрх ба ардчилал
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх. Суралцаж дуусаад эх орондоо эргэн ирэх
- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх. (Хамгийн багадаа IELTS-ын 6.5 оноотой байх. Зарим хөтөлбөрт, жишээлбэл хуулийн чиглэлээр суралцагчид түүнээс өндөр оноо шаардагдана)
- Их Британийн санхүүжилтийн өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг байна.
Бүртгэл арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл www.chevening.org/apply хаягаар явагдана.