Нүүр хуудасМэдээЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэллээ. Тус хотод энэ сарын 19-21 ны өдрүүдэд мөн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид томоохон бүрэлдэхүүнтэй Киргизстан улсыг ээлжлэн зорьж байна. Учир нь энэ жилийн хувьд бөхийн сонгомол барилдааны шигшээ баг байгуулагдаж анхны олон улсын тэмцээндээ баг тамирчдаа өрсөлдүүлнэ. Өнөөдөр бөхийн чөлөөт барилдаанаар Азийн аварга “Хөшиг”-өө нээж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаанаар үргэлжлэх юм. Манай улсаас 57 кг: З.Занабазар, 65 кг:Т.Тулга, 70 кг: Ц.Чинзориг, 79 кг: Э.Бямбадорж, 97 кг: Ө.Батзул нар дэвжээнд гарна.

Тус тэмцээнд Монголын спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг, Д.Байгаль нар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН