Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно.

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.

Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Утас-96117878
- Хаана:РЦНК
Хэзээ:2024.03.01 20:00
Зохион байгуулагч:PRO theatre
Үргэлжлэх хугацаа:120 минут
Насны ангилал:12+
Тоглолтын төрөл:Жүжиг
Тасалбарын үнэ:
Тасалбар А 80,000₮
Тасалбар Б 50,000₮
Тасалбар С 30,000₮


