Нүүр хуудасМэдээШадар сайд С.Амарсайханы тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж Зүүн бүсийн түймрийн голомтод...

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллана

Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж бүрэлдэхүүнд ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ ны холбогдох албаны хүмүүс болон Аймаг орон нутгийн удирдлагууд орж газар дээр нь очиж ажиллана.

Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэж тусламжийн цуваа, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өглөө хөдөлнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН