Нүүр хуудасМэдээШадар сайд С.Амарсайхан: АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин...

Шадар сайд С.Амарсайхан: АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Гамшгийн эсрэг бэлэн байдлыг чадавхжуулахад АНУ-ын CDC (Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв) болон бусад олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай санал солилцлоо.

Өнгөрсөн жилийн зудын гамшгийг даван туулахад АНУ-ын ЭСЯ, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын зүгээс үзүүлсэн дэмжлэг туслалцаа манай малчид, ард иргэдэд нэн чухал байсан. Цаашид ч гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох, гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангах, олон нийтийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахын төлөө илүү олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ эрхэм Элчин сайд илэрхийлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН