Нүүр хуудасМэдээШадар сайд С.Амарсайхан: Говьсүмбэр аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдлийг тооцож,...

Шадар сайд С.Амарсайхан: Говьсүмбэр аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг анхаарууллаа

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэг 20 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ онд 289.6 мян.толгой мал хаваржих бөгөөд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 69 хоршоо шинээр байгуулагдаж, 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагджээ.

Мөн хээрийн гал түймрийг илрүүлэх камерийн хяналтын системийг байгуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулах хүрээнд зохих арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН