Нүүр хуудасМэдээШадар сайд С.Амарсайхан: Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус аймгийн сумдад гарсан...

Шадар сайд С.Амарсайхан: Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус аймгийн сумдад гарсан ой хээрийн түймрийг яаралтай унтраах, хяналт тогтоох үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан Өнөөдөр /2025 оны 4 дүгээр сарын 28/ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутагт гарсан ойн хээрийн түймрийг яаралтай унтраах, хяналт тогтоох чиглэлээр дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Үүнд:

1. Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, түймрийн голомтуудад нэмэлт хүч, техник хэрэгслээр яаралтай хангаж, харилцаа, холбооны хэрэгслийн ашиглалт,хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах

2. Түймрийн бүсэд ойр малчид,тариаланчид,сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хамгаалалтын зурвас тавих ажлыг онцгой анхаарч эрчимжүүлэх

3. Нисдэг тэрэг, дрон, агаарын тандалт ашиглан, хамтын ажиллагааг өргөжүүлэх

4. Түймрийн нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.

5.Орон нутгийн онцгой комисс, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, хариуцлагыг өндөржүүлэх, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид,сайн дурын бүлэг,иргэдийн аюулгүй, байдлыг хангахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН