Төслийн менежментийн зөвлөх багийн ахлагч Ц.Түмэнцогтод олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан чөлөөт бүсэд мөрдөх дүрэм, журам, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах;
Төслийн нэгж, зөвлөх баг, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах;
Төслийн зураг төсөл болон цахим мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах;
Эдгээрийн хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг 14 хоног тутам эргэн танилцуулах чиглэлийг өглөө.