Нүүр хуудасМэдээШатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна

Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна

Энэ сарын 23-24-нд “НИК”, “Тэс “Петролеум”, “Шунхлай”, “Газ-Ойл”, “Ундарга Увс” зэрэг ААН, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээжээ. Мөн “НИК”, “Сод монгол” ХХК Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензиний түгээлт хийсэн гэж УУХҮЯ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна гэж холбогдох газрууд үзэж байгаа юм. ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад АИ-92 автобензиний нийлүүлэлт энэ оны 9 дүгээр сарын 20-оос багассанаар ОХУ-аас 54.880 тонн, БНХАУ-ын “Петрочайна интернейшнл” компанийн Хөх хотын үйлдвэрээс 20.000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөснөөс 10 дугаар сарын 24-ний байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортложээ.

Ангарскийн үйлдвэрийн үйл ажиллагаа энэ сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензин ачиж эхэлсэн бол Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр 7700 тонн АИ-92 автобензин ачиж байгаа аж.

​Манай улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хотод 850 тонн, Хангайн болон төвийн бүсэд 265 тонн, баруун болон зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН