Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байна.
Тодруулбал А-80 бензин 11,845 тонн, АИ-92 бензин 38,425 тонн, ДТ 83,337 тоннын нөөцтэй байгаа юм. Энэ нь АИ-92 /95, 98/ бензиний 32, А-80 бензиний 71, дизель түлшний 30 хоногийн хэрэглээ аж.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тонн буюу 23 хоногийн АИ-92 бензин, 40 хоногийн ДТ-ийг нөөцөлсөн нь хэвийн хэмжээнд байгааг УУХҮ-ийн яамнаас мэдээлэв.