УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг хуультай билээ. Сонгуулийн хуулийн дагуу энэ жил санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болжээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Өмнө нь сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоодог байсан. Иргэдээс гомдол санал их ирдэг учир энэ жил хуульд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтыг зургаадугаар сарын 29-нд нээнэ” гэсэн юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийг санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд явуулна.