Аргын тооллын: 2024-02-12, ЛХАГВА гараг
Билгийн тооллын 15, БУД гараг. Өвлийн адаг улаагчин илүү үхэр сарын долоон улаан, хар ХУЛГАНА өдөр
Наран ургах шингэх: 08:04-18:10
Саран ургах шингэх: 17:44-08:14
Үс засуулбал: ӨЛЗИЙТЭЙ САЙН
Барилдлага: РАШААН барилдлагатай өдөр
Шүтэн барилдлага: НЭР ӨНГӨ
Суудал: ГАЛ
Жэдзий од: 8
Өдрийн сайн цаг нь туулай, морь, бич, тахиа, хулгана, үхэр цаг
Хол газар яваар одогсод ЗҮҮН УРАГШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.
Тухайн өдөр ҮХЭР, ЛУУ, НОХОЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН, харин МОГОЙ, МОРЬ жилтнээ аливаа үйлийг хийхэд СӨРӨГ МУУ.
Насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насны бүтээлийн зан үйлийг хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймаа үүсгэх, үйл буруутгах, ламд золгох, төмрийн үйл хийх, чимэг зүүх,залбирал үйлдэх, хэв сийлэх, буян хишиг дэлгэрэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, авлага авц нэхэх, замд гарах өдөр сонгох, худаг малтах, оёж хатгах, морь худалдан авах, муур, нохой худалдан авах, азарга болон эцэг мал тавих, хумс тайрахад САЙН
Эвсэж найрамдах, бэрийн үйл, улайн үйл, хатуу үйл, хүүрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, гүү барих, мал хөнгөлөх, мал ханах, засах, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ