Нүүр хуудасБусадЗурхайШИНИЙН 8-НД ДАРЬ ЭХИЙН МАНДАЛ ШИВАА, ИХ МАНАЛ, МАНАЛЫН ДОНЧОД ХУРНА

ШИНИЙН 8-НД ДАРЬ ЭХИЙН МАНДАЛ ШИВАА, ИХ МАНАЛ, МАНАЛЫН ДОНЧОД ХУРНА

Аргын тооллын: 2024-02-05, ЛХАГВА гараг

Билгийн тооллын 8, БУД гараг. Өвлийн адаг улаагчин илүү үхэр сарын таван шар, хөхөгчин МОГОЙ өдөр

Наран ургах шингэх: 08:15-17:59

Саран ургах шингэх: 11:00-01:32

Үс засуулбал: НАС УРТАСНА

Барилдлага: ҮЛ ЗОХИЛДОХЫН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: СЭРЭХҮЙ

Суудал: ШОРОО

Жэдзий од: 1

Өдрийн сайн цаг нь луу, морь, хонь, нохой, гахай, үхэр цаг

Хол газар яваар одогсод ЗҮҮН ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ҮХЭР, ЛУУ, НОХОЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН, харин МОРЬ, МОГОЙ жилтнээ СӨРӨГ МУУ

Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, гэргий авах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, өмч хөрөнгө хуваах, авлага авц нэхэх, худаг засах, морь худалдан авах, мал хөнгөлөх,азарга болон эцэг мал тавих, хумс тайрахад САЙН

Байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, нүүдэл хийх, хүнийг ханаж, төөнөх, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН