Нүүр хуудасМэдээШүлхий дахин гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгалаа

Шүлхий дахин гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгалаа

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшиний ахалсан Шуурхай бүлэг Булган аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийлээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийн мэдээлснээр, Булган аймаг 3,3 сая малтай бөгөөд өвөлжилт, зудын хүндрэлээс болж аймгийн малчдаас 264 өрхийн 125 мянга шахам мал Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Орхон, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Увс  зэрэг аймагт отроор өвөлжиж байна. Тэдний дотор жирэмсэн эх 9, 0-5 насны 69 хүүхэд , өндөр настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7 байна.

Булган аймаг Гамшгийн эрсдэлийг бууруулах сандаа 100 сая төгрөг баталсан ба энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100,6 сая төгрөг зарцуулжээ.

Булган аймгийн Онцгой комисс Рашаант сумын нутагт гарсан шүлхий өвчний тархалтыг бүрмөсөн зогсоох, хүн амд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг тогтмол хүргэн ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнд 500 сая төгрөг, ДҮК машин, мал, амьтны шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин, Рашаант сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авах шаардлагатай байгааг Улсын Онцгой комиссоос хүсэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааны төгсгөлд Булган аймагт улсын нөөцөөс өвс 500 тонн, тэжээл 400 тонн хуваарилахаар шийдсэнээ мэдэгдээд,

-Нэн хүндэрсэн, шаардлагатай байгаа цэгт өвс, тэжээл хуваарилах,

-Шүлхий дахин гаргуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, одоогийнхоос илүү идэвхтэй, санаачилгатай ажиллах,

-Булганы малчид өөр олон аймагт отроор нүүдэллэж байгаа учраас тэдгээр аймагтай хамтран ажиллах,

-Отроос буцаж ирэх малыг тусгаарлах бүсээр дамжуулж, хянах,

-Бэлчээрийнхээ даацад нийцсэн, чанартай мал сүрэг өсгөх бодит шаардлагыг анхаарч ажиллах үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комисст өглөө гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН