Н.Номтойбаяр нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэрэг үүсгэснээр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт тус шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн.
Дээрх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Номтойбаярын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр