Нүүр хуудасМэдээЭЕШ: Бичиг баримтаа мартсан тохиолдолд царайгаа таниулан орох боломжтой

ЭЕШ: Бичиг баримтаа мартсан тохиолдолд царайгаа таниулан орох боломжтой

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар явагдах гэж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас энэ жил нүүр таних шинэ технологийг зарим газруудад туршиж үзэхээр болсон нь бичиг баримтаа мартсан тохиолдолд царайгаа таниулан орох боломжтой болж буйгаараа онцлог гэж мэдээллээ.

“Монгол хэл бичиг”-ийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл, гуравдугаар сарын 28-нд орон даяар “Монгол хэл бичиг”-ийн шалгалт нэгэн зэрэг эхлэнэ. Бүртгүүлэгч эхлээд “Монгол хэл, бичиг”-ийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох бүрэн боломжтой болно.

Өмнөх оны шалгуулагч нар энэ жил ЭЕШ-д шууд орох боломжтой юм байна. Мөн 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдийн мэдээллийг “Боловсролын үнэлгээний төв”, Боловсролын яамны нэгдсэн системээс автоматаар татаж эрх үүсгэнэ. Харин “Монгол хэл, бичиг”-ийн шалгалтад орох сурагчид сургуулийн захиргаагаараа дамжуулан орох эсэхээ мэдэгдэж эрх үүсгэх юм. Харин өмнөх оны төгсөгчид заавал онлайнаар бүртгүүлж орох юм байна.

Өнгөрсөн онд оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсноор шалгуулагч доод тал нь хоёр хичээлийн шалгалт өгсөн байхаар тусгагджээ. Урьдчилан тооцоогоор энэ жил ЭЕШ өгөх 3200 орчим бүртгүүлэгч байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. ЭЕШ-ийн талаарх мэдээ, мэдээллийг “Боловсролын үнэлгээний төв”-ийн цахим хаягаар хүлээж авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН