Чингис хааны зургийг гутаан доромжилсон Японы Корокоро хүүхдийн сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг дэлгүүрүүд худалдаанаас татжээ.
Сая, сая хувиар хэвлэгддэг тус сэтгүүлийг одоогоор Японы хэд хэдэн номын дэлгүүр, томоохон сүлжээ дэлгүүр /ойролцоогоор 680 дэлгүүр/ худалдаалахыг зогсоосон байна.
Энэ даваа гарагт Япон дахь монголчууд тус сэтгүүлийг гаргасан Шогакүкан хэвлэлийн компанийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, зах зээлээс татахыг шаардсан билээ.