Монгол хүний ёс жудаг хүний мөс гэдэг зүйл хайлаад дууссан бололтой. Улс төрийн соёл хариуцлагын тухай яриад ч хэрэггүй. Тэр дундаа Улс төлөөлж байгаа элчин сайд бол хамгийн өндөр ёс зүйтэй байх ёстой. Гэтэл манай Улсад энэ бүх зүйл эсрэгээрээ ёс зүй нэр төр, улсын нүүр царай гэх зүйл бол зүгээр цаасан дээр байдаг үг л төдий болжээ. Саяхан Тайландын Хаант Улсад суугаа элчин сайд А.Төмөрийн гэргий өндрөөс унаж амиа алдсан харамсалтай явдал болсон. Тодруулбал 2025 оны 5-р сарын 9-ний өглөөний 01:09 цагт, Бангкок хотын Сукхумвит 24-р гудамжинд байрлах орон сууцнаас эмэгтэй хүн унасан тухай мэдээллийг хүлээн авсны дагуу Тонг Лорын цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очжээ.
Самитивеж эмнэлгийн түргэн тусламжийн баг цагдаа нараас өмнө ирсэн байсан бөгөөд тэд 4-р давхрын террас дээрээс 41 настай эмэгтэй хүний цогцсыг олсон байна. Тэрээр 17-р давхрын тагтнаас унах үед нөхөр нь хамт байсан гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байсан. Гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач сэтгэл санааны гүн хямралтай байжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл элчин сайд А.Төмөр эхнэрийнхээ үхлийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсэж аливаа мэдээллийг чандлан нягтлахыг ойрын хүрээлэлдээ өгсөн гэнэ. Элчин сайд эхнэрийнхээ үхлийг яагаад нуухыг хүсэв?
Энэ асуулт өөрөө гол зангилааны гогцоо гаргах зүйл байж мэднэ. Учир нь эхнэр нь сэтгэл санааны хямралд яагаад орох болов юу түүнийг хорвоогоос буцахад хүргэв? Маш том шалтгаан л бүсгүйг амиа алдахад хүргэнэ. Гэтэл хажууд нь түшиж ханилан суусан нөхөр нь эхнэрийнхээ сэтгэл гутралыг мэдэхгүй байна гэж байх уу. Хүний хань гэдэг сэтгэл гутрал байтугай жаахан тавгүй байгааг нь л мэддэг. Гэтэл манай элчин мэдэхгүй гэх ганц үгээр мянган үйлийн үрийг нууж байгаа мэт л байх юм. Манай элчин эхнэр нь амиа алдчихаад байхад асуудлыг нууцал гэх ганц л үг амнаасаа унагасан гэх. Яасан хүн чанаргүй юм. Арилсан дотортой гэх үг багадах хүн Ар халхыг төлөөлөөд элчин сайд хийгээд сууж байхад энд байгаа бид хүн чанар, ёс зүй хүний сайхан сэтгэл гэж яриад ямар ч утга алга.
Элчин сайдаа эгүүлэн татаад эгэл Монгол эмэгтэй яагаад амиа алдсан шалтгааныг олж тогтоовол яасан юм бэ Батцэцэг сайд аа…