Эмгэнэл

Бидний хайрт аав Гүржавын Оргил нь 1955 оны 5-р сарын 5-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрж бага насаа өнгөрүүлсэн. 1963-1973 оны хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй төгсөж Улсын математикийн олимпиадад алтан медалиар шагнагдан Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Г.В Плехановын нэрэмжит Уул уурхайн сургуулийн ашигт малтмалын ангийг урилгаар авч 1973-1979 онуудад тус сургуульд суралцан онц дүнтэй төгссөн.

Төгсөж ирээд

– Жанчивлангийн геологийн экспедицэд ерөнхий инженер

– 1984-1997 онд Дорнодын геологийн ерөнхий инженерээр ажиллах хугацаандаа 1992-1997 он хүртэл уул уурхайн яамны харьяа алтны зүүн бүсийн “Скорпион” ХХК ерөнхий инженер,

– “Борзон трейд” ХХК, “Бро Голд” ХХК, “МАК” ХХК компаниудад инженерээр тус тус ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. 2023 оны 3-р сарын 7-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Үр хүүхэд, ач зээ нараас нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн эмчлэгдэж байсан эмнэлгүүдийн эмч, сувилагч ажилчдад талархал илэрхийлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН