Нүүр хуудасМэдээЭмнэлгүүдэд хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо

Эмнэлгүүдэд хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа. Үүнд:

  • 400.0 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
  • 34 саяын үнэ бүхийэхоны аппарат,
  • 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
  • 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
  • 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микроскоп
  • 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскоп
  • 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний  хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно. Мөн тодорхой хэмжээнд Улаанбаатар хотын түгжрэлийг буурууахад ч эергээр нөлөөлнө гэж үзэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН