Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдөр ҮСХ -ноос Дэлхийн эмч нарын өдөртэй холбогдуулан дараах тоон мэдээллийг гаргажээ. Монгол Улсад 2018 оны байдлаар 2188 эрүүл мэндийн байгууллагад нийт 52 274 хүн ажиллаж байна. Тэдний 42 815 нь эмэгтэй, 9 459 нь эрэгтэй. Мөн хамгийн олон Их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг Их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байгаа юм. Эмч нарын цалин улсын дунджаас 16.3 хувиар бага.
Тодруулбал, тэдний дундаж цалин 940.7 мянган төгрөг.