Нүүр хуудасМэдээЭМЯ: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ

ЭМЯ: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр амьгүй төрөлтийн тоо өмнөх оноос 15.7 хувь буурсан байна. Уг үзүүлэлт 2014 онд 1000 амьд төрөлтөд 6.4 байсан бол 2024 онд 5.0 болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдын шинж тэмдэг илрэхгүй байхыг амьгүй төрөлт гэж үздэг

АНУ, Австралид жирэмсний 20 долоо хоног, Норвегид 16 долоо хоногтойгоос амьгүй төрөлт гэж үздэг бөгөөд Монгол Улсад жирэмсний 22 долоо хоногтойгоос хойших хугацаанд, 500 граммаас дээш жинтэй амьдын шинж тэмдэггүй, ураг амьгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН