О.АРИУНТУЯА: COVID-19 Улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна
ДЭМБ-ын 3 сарын 30-ны мэдээгээр 204 улс, нутаг дэвсгэрт COVID-19 халдварын нийт 697.244 тохиолдол 33257 нас баралт бүртгэгдсэн байна. Дэлхийн улс орны 20 хувь нь импортлогдсон тохиолдлуудад халдвар гарч байгаа, 80 хувь нь голомтлон тархаж байна. Шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгэдсэн. COVID-19 улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна. Эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлэг ачааллаа дийлэхгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүргэж байна. Өмнөх дэгтэлтээс харахад эрүүл мэндийн систем хэт ачаалалтай ажиллах үед дархлаажуулалттай халдвар болон эмчлэгддэг өвчний улмаас амь насаа алдах тохиолдол эрс нэмэгддэг. Үүнд анхаарал хандуулах нь чухал болоод байна. Бид цар тахалтай тэмцэж байгаа хэдий ч хүн амдаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдахгүй хүргэх хэрэгтэй багйааг ДЭМБ-ын ерөнхий захирал ээлжит хэвлэлийн бага хурлын үеээрээ онцлон тэмдэглэсэн.
Б.ЯНЖМАА: Италид сүүлийн өдрүүдэд илүү хатуу хөл хорио тогтоосон, халварын тархалт бага зэрэг саарч байгаа
Италид өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 812 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдол 4050-р нэмэгдсэн нь 3 сарын 17-ны өдрөөс хойш хамгийн бага үзүүлэлт болсон талаар тус улсын ИХГ-аас мэдэгдсэн байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын тархалт бага зэрэг саарч байгаа үүнтэй холбогдуулаад ДЭМБ-аас хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үер өчигдар мэдэгдэхдээ: “Итали улсад сүүлийн 2 долоо хоногийн турш илүү хатуу хөл хорио тогтоосон, уг хатуу арга хэмжээний үр дүнд нөхцөл байдал тогтворжих учиртай. Бидний зүгээс Итали болон Испани улсад халдварын тархалт оргил үедээ хүрсэн болов уу гэж найдаж байна. Гэхдээ цаашдаа илүү ахааралтай байж нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг хэрэгжүүлж байж, халдварын голомтыг цомхотгох боломжтой юм” гэж мэдэгдсэн байна.
Б.ЯНЖМАА: АНУ хэрэглэсэн N95 маскийг ариутган дахин 20 удаа хэрэглэх боломжыг бүрдүүлж байгаа талаар мэдэгдсэн
АНУ-д нийт тохиолдол 160 мянга гаруй болсон байна, нас баралт 500 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Ерөнхийлөгч Трамп өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэрээ: тус улсад өдөрт коронавирусын 100 мянга гаруй шинжилгээ хийх хүчин чадалтай болсон талаар мэдэгдсэн ба одоогын байдлаар 1 сая гаруй Америкчууд шинжилгээнд хамрагдаад байгаа талаар мөн дурдсан байна. Мөн АНУ-ын хүнс смей агентлаг хэрэглэсэн N95 маскийг халдваргүйжүүлж ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр 1 машин өдөрт 120 мянга хүртэлх тооны N95 маскийг ариутгах боломжтой юм байна. Нэг маскийг 20 удаа хэрэглэх боломжыг бүрдүүлж байгаа талаар мэдэгдсэн байна.
Я.БУЯНЖАРГАЛ: Монгол хүн өнөөдөр эмчээрээ хоолоо зөөлгөж, эмчийнхээ өөдөөс талх шидэж байна
Иргэдээс гомдол ирж байна, гомдол, өргөдөл, санал хүсэлт ирж байна. Агуулгын аваад үзэх юм бол ихэнхдээ өрөө жижигхэн байна, өрөөн дотор дасгал хиймээр байна, хоол амтгүй байна, нохойны хоол өгч байна. Бид нар цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д хэвтэхгүй, Эх нялхас дээр очмоор байна, Өргөө амаржих газар дээр очмоор байна гэх мэт ийм шаардлагууд тавьж байна. Эмчийн өөдөөс вариантай талхаа шидэж байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдээд зодолдож байна. Ийм байдлыг гаргамааргүй байна. Энэ бол коронавируст халдвар бол дэлхийн нийтийн аюултай цар тахал гэж зарлаад байна. Эрүүл мэндийн салбарыхан хүмүүсдээ зөвлөгөө өгч, зөвлөж байна. Монгол иргэд бодох хэрэгтэй байна. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс дэлхийд цөөхөн байгаа улс орны нэг нь Монгол Улс. Өнөөдөр таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй, МУ энийг хийж чадаж байна. Амны хаалтаа зүүгээгүй гээд ташуурдаад, ороолгоод зүүлгэж улсыг нийгмийн сулжээгээр харж байна. Эрүүл мэндийн салбар, Төрийн байгууллагууд зөвхөн үүнийг хэрэгжүүлээч гээд зөвлөж байна. Иргэн та үүнийг биелүүлэх үүрэгтэй. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр байхгүй. Монгол хүн өнөөдөр эмчээрээ хоолоо зөөлгөж, эмчийнхээ өөдөөс талх шидэж байна. Ийм хариуцлаггүй байх ёсгүй.