Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.02.19/ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хорхе Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Кубын анагаах ухаан, эм зүйн салбарын дэвшилтэт технологийг судлах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Элчин сайд Хорхе Феррер Родригес БНКУ-ын Нийтийн Эрүүл мэндийн сайд Хосе Анхель Портал Мирандагаас Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хүргүүлсэн захидлыг гардууллаа.