Нүүр хуудасМэдээЭМЯ: ДЭМБ-ын судалгааны баг урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа

ЭМЯ: ДЭМБ-ын судалгааны баг урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хүсэлтээр ДЭМБ-ын Эрүүл мэндийн санхүүжилт ба засаглал хариуцсан мэргэжилтэн Фахди Дкимиэр ахлуулсан баг Монголд ажилласан тайлан, судалгааны урьдчилсан дүгнэлтээ ЭМЯ-ны удирдлагын багт танилцууллаа.
 Энэхүү судалгааны баг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хэрэгжилтэд судалгаа хийх, сайн туршлагыг судлах, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, шинэчлэлийг сайжруулахад чиглэсэн бодлогын шийдлийг гаргах зорилготойгоор ажилласан юм.

Тэд судалгааг хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас энэ сарын 5-нд Монголд ажиллахдаа эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд оролцогч талуудтай уулзаж, сонгосон эрүүл мэндийн байгуулагуудын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох удирдлага, албан хаагчидтай уулзалт хэлэлцүүлэг хийж, судалгаанд шаардлагатай баримт мэдээллийг  нэгтгэх арга хэмжээг авч, судалгааны урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна.

Судалгааны багийн зүгээс судалгаанд дэмжиж, хамтарч ажилласан ЭМЯ, ЭМДЕГ-ын хамт олонд талархал илэрхийлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл нь иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдал, санхүүгийн хамгаалалт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирсан онцлоод, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд стратегийн төлөвлөлт зэрэг бодлогын шийдэл гаргах боломжтойг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН